Бэст селлер зохиогч Стивин Жонсоны бичсэн уг ном нь шинэ иновацлаг санаа хэрхэн төрдөг, түүнд ямар хүчин зүйлс хамгийн чухал байдаг талаар сонирхолтой түүхэн жишээнүүдээр тайлбарласнаараа онцлог бүтээл ажээ. Шинийг санаачлах чадвараа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа ямар зүйлсийг хэрэгжүүлж болох тухай энэ номноос танилцаарай.
#140 The World for Sale Энэ удаагийн дугаартаа "The World for Sale" хэмээх дэлхийн commodity traders буюу түүхий эдийн худалдаачидын тухай тун сонирхолтой номыг хүргэж байна. Энэхүү номноос Монгол улсад ихээхэн хамааралтай Commodity traders гэж хэн болох, одоог хүртэл тэр болгон нийтэд мэдэгдээд байгаагүй хѳшигний цаана болж байсан тэдний үйлдэл, худалдаа нь хэрхэн түүх, үлс тѳр, эдийн засагт том нѳлѳѳ үзүүлж ирсэн, commodity traders-н үүрэг, нѳлѳѳ зэргийг олон сонирхолтой баримтаар олж мэдэх болно.
Ээлжит дугаараараа бид Checklist буюу "Нягтлах зүйлсийн жагсаалт" номыг танилцуулж байна. ШУ, технологи улам хөгжиж нарийн ээдрээтэй болж байгаа өнөө үед хүнээс хамааралтай алдааг багасгахын тулд Checklist-г хэрхэн үр дүнтэй ашиглаж болохыг барилга, анагаах ухаан, агаарын нислэг гээд олон салбарын сонирхолтой жишээгээр тайлбарлах болно.
#138 Money by Yuval Noah Harari Энэ удаагийн дугаартаа Yuval Noah Harari-гийн бичсэн "Money" буюу "Мѳнгѳ" номыг хүргэж байна. 100 гаруйхан хуудастай богино боловч маш сонирхолтой, гүн гүнзгий агуулгатай энэхүү номноос мѳнгѳний түүх, мѳнгѳ болон капиталын түүхэнд үзүүлсэн том нѳлѳѳ, түүнчлэн, ѳнѳѳгийн либерал нийгэм хаашаа чиглэж байгаа гэх мэт маш том, сонирхолтой асуултуудын хариултыг авах болно.
Энэ удаагийн дугаартаа мэс заслын эмч, зохиолч Atul Gawande-гийн бичсэн "Complications" хэмээх маш сонирхолтой номыг танилцуулж байна. Резидэнт эмч байхдаа бичсэн энэхүү номондоо, мэс заслын үеэр тохиолддог хүндрэлүүдээс гадна эмнэлэг, эмчилгээ, анагаах ухааны салбарт тохиолддог хүндрэлүүд, мухардмал байдлыг мэс засалын эмчийн үүднээс, эмнэлэгийн дотор ажилладаг хүний ѳнцѳгѳѳс олон сонирхолтой, нүдэнд харагдсан жишээгээр тайлбарладаг.
Энэ удаагийн дугаараа бид Томё Улаанбаатар сургуулийн дэд захирал Ариунтунгалагийг урьж "Хүүхдийн хайрын 5 хэл" хэмээх гайхалтай номыг танилцуулж байна. Хүүхдийн сэтгэл хайраар дүүрэн байх нь ямар чухал, тэр тусмаа хайрын савыг дүүргэхэд хүүхдийнхээ хайрын хэлийг тодорхойлж тэр хэлээр нь хайраа илэрхийлж байх нь ямар ач холбогдолтой талаар сонирхолтой жишээнүүд дээр ярилцлаа.
#135 Syndromes of corruption by UNLOCK Podcast
#134 The Basics of Bitcoins and Blockchains by Antony Lewis Энэ удаагийн дугаартаа зочин МУИС-н дэд професор М.Золжаргалын хамт Bitcoin болон blockchain-ныг яг ард нь байгаа суурь технологийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан The basics of Bitcoins and Blockchains номыг хүргэж байна. Мѳнгѳ, дижитал мѳнгѳ, криптограф, крипто валютын үндсэн ойлголт ба технологи, bitcoin, ethereum, дижитал токен, blockchain-ны технологи, ICO гэх мэд маш сонирхолтой бѳгѳѳд чухал мэдлэгийг энэхүү номноос олж мэдэх болно. Сэдвүүдийн эхлэх цаг: 0:00 - зочин, номын танилцуулга 6:05 - Мѳнгѳ болон мѳнгѳний түүх 16:02 - Цахим мѳнгѳ 29:30 - ...
#133 Myths of PR by UNLOCK Podcast
Энэ удаагийн дугаараараа бид шатрын гоц авьяастан хүүхэд байсан, шатрын Дэлхийн аварга, дорнын тулааны урлаг Тай Чи-гийн Дэлхийн аварга Josh Waitzkin-ий бичсэн "Суралцахуйн урлаг" номыг танилцуулж байна. Энэ ном бол аливаа чадварыг төгс эзэмшихийн тулд хүн ямар хандлага сэтгэхүйгээр суралцах хэрэгтэй талаар, ямар бэрхшээлүүдийг даван туулдаг талаар их мастерийн сонирхолтой практик туршлага дээр тулгуурлан бичигдсэнээрээ тун онцгой ном юм.